Жолооч нараа татвараа төлөөрэй

Монгол Улсын Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд жил бүр албан татвар төлдөг аж.
Ингэхдээ улсын дугаарын төгсгөлийн тооноос хамаарч төлөх хуваарь нь өөр, өөр байдаг. Журмаар энэ сард 4, 9 тоогоор төгссөн улсын дугаартай автомашины жолооч нар татвараа төлнө. Хугацаа бага болж байгаа тул сардаа багтаан татвараа төлөхийг албаныхан сануулж байгаа юм. 
Жолооч та хэзээ татвараа төлөх ёстой вэ?

 1, 6 тоогоор төгссөн бол: нэгдүгээр сард,
2, 7 тоогоор төгссөн бол: хоёрдугаар сард,
3, 8 тоогоор төгсссөн бол: гуравдугаар сард,
4, 9 тоогоор төгссөн бол: дөрөвдүгээр сард,
5,0 тоогоор төгссөн бол: тавдугаар сард 

С.Наран

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)