Хагарсан цэвэр усны шугамыг засч байна

Налайх дүүргийн ойролцоо Бүс нуурын орчимд байрлах нийслэлийн цэвэр усны шугам хагарсан талаарх дуудлага Ус сувгийн удирдах газар өнөөдөр 06.45 цагт иржээ. Ирсэн энэхүү дуудлагын дагуу Ус сувгийн удирдах газрын ажилтнууд газар дээр нь шуурхай арга хэмжээ аван ажиллаж байгаа аж. 
Энэ талаар мэргэжлийн хүнээс тодруулахад, “Цэвэр усны шугам хагарсан учраас манайхан  газар дээр нь ажиллаж байна. Хуучин шугам элэгдэж, хагарсан байж болзошгүй. Тиймээс бид цэвэр усны нөөцийн шугамыг холбож, тухайн хагарсан шугамтай хэсгийг хаасан байгаа. Шугам хагарсан хэсгийг бид ухаж гаргаж аваад шугамыг нөхөх, эсвэл бүрэн солих эсэхийг шийднэ. Одоогоор манай баг хамт олон газар нь дээр нь ажиллаж байна” гэлээ.

С.Наран 

www.unen.mn
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)