Монгол Улс Японд төлөөлөгчийн газартай болно

Японд дадлагажигч ажилтан илгээх зорилгоор 2017 оны улсын төсөвт Японд дадлагажигч ажилтан илгээх бэлтгэл ажилтай холбогдуулан 560 сая төгрөгийг суулгажээ. Энэхүү 560 сая төгрөгөөр Япон улсад төлөөлөгчийн газар байгуулах, тэнд ажиллах мэргэжилтнүүдийн нийгмийн даатгал, хөдөлмөрийн хөлсөнд зарцуулагдах юм байна. Төлөөлөгчийн газар нь Япон, Монголын хүний нөөцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг хооронд нь холбох, тус улс дахь Монголчуудын эрх ашгийг хамгаалах, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиг үүрэг хүлээх аж.
Ирэх жилүүдэд нийтдээ 50 мянган иргэнийг дадлагажигч ажилтнаар япон улс руу илгээх шийдэлд хүрчээ.   Япон улс руу гэрээгээр дадлагажигч бэлтгэх нь БНСУ руу ажилтан илгээх нөхцөлөөс өөр дадлагажигчид Япон Улсад тодорхой хугацаанд суралцаж бас ажиллах юм байна. 

С.Наран 

www.unen.mn
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Zochin (103.10.22.85)

    2017-04-23

    Saihan medee bna haana yaj burtguuleh yum bol