УИХ-ын дарга М.Энхболд судалгаагаар тэргүүлжээ

 

        Монгол, Германы хамтарсан “Про капитал” төв Монгол Улсын 2017 оны хоёрдугаар улирлын нийгэм, эдийн засаг, улс төрийн салбарын хүрээнд хийсэн судалгаагаа зарласан байна.

 

Энэхүү судалгаагаар Монгол Улсын эдийн засаг сэргэж байна гэх өөдрөг дүн гарчээ. Тодруулбал, судалгаанд оролцогчдын дунд “Монгол Улсын эдийн засаг сэргэж байна уу” гэх асуулгыг явуулахад 2100 иргэнээс 52 хувь нь “Монголын эдийн засаг сэргэж байна” гэж хариулсан бол 30 хувь нь “сэргээгүй”, 28 хувь нь “мэдэхгүй” гэж хариулсан аж.

 

Түүнчлэн ирэх зургадугаар сарын 26-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох юм. Үүнтэй холбоотойгоор тус судалгааны байгууллагаас иргэдийн дунд “Монгол Улсын Ерөнхийлөгчид хэнийг дэмжих вэ” гэсэн судалгааг авахад МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд хамгийн өндөр санал авсан бол УИХ-ын гишүүн асан Г.Батхүү хамгийн бага санал авчээ. Онцлоход, тус төв нийгэм, эдийн засаг, улс төрийн цог судалгааг хамгийн бодитойгоор гаргадаг гэдгээрээ үнэлэгддэг юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • (43.242.243.3)

    2017-04-26

    үхэрнүүдээ өөрсдөө мэдээд энэ үхэрчнээ сонгоод, дараа нь үйл лайтай амьдралаа үргэлжлүүлцгээ. хохь чинь та нар ямар юм ойлгох биш, энэ авилгалын эцэг газрын наймаачинаа сонгоод чихэн дүлий солонгос кинондоо живээд өдөр хоногийг зугуухан өнгөрөө, малнууд,

  • Тарлан шар (87.79.171.111)

    2017-04-24

    Тэр Улаанбаатарыг зарж идсэн, тэр улсыг чинь зарж идэж байна. Малнууд аа мөөрөлгүй сонго!!!! за

  • shaagchid (182.160.3.76)

    2017-04-24

    *****

  • танаа (66.181.179.49)

    2017-04-24

    Худлаа шаагаад байгаач.

  • зочин (142.234.73.118)

    2017-04-24

    юун БАТХҮҮ вэ ха ха ха архины худалдаачин