Манай тамирчин Т.Цэрэндолгор алтан медаль хүртлээ

 

        Шинэ Зеландын Оакланд хотод Дэлхийн мастеруудын спортын наадам энэ сарын 21-нд эхэлсэн.
Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг энэхүү тэмцээнд 165 орны 28 мянга гаруй тамирчин спортын 28 төрөлд өрсөлдөж байна. Манай улсаас спортын зургаан төрөлд 30 гаруй тамирчин оролцсон байна. 
 

Монголын багийн медалийн “салхийг” хагалж зээрэнцэг шидэлтийн төрлийн 75-79 насны ангилалд манай тамирчин 78 настай Т.Цэрэндолгор 20.90м шидэж алтан медаль хүртжээ. Энэ төрөлд нийт 8 тамирчин өрсөлдсөнөөс мөнгөн медалийг АНУ, хүрэл медалийн Австралийн тамирчид хүртсэн байна.
 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)