А.Цогцэцэг: Солонгосын эмч нар цалингүйгээр 26 хүнд хамтран элэг шилжүүлэн суулгасан

 

        Элэг шилжүүлэн суулгах 34 дэх хагалгааны дараа Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нийт багийнханд баяр хүргэж, хамтарч ажилласан БНСУ -ын Асан төвийн эмч нартай цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

 

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Солонгосын эрхтэн шилжүүлэн суулгах багийн эмч нар Монгол хүнд туслах гэсэн сэтгэлээр л ирдэг. Тэд манай багтай хамтарч ямар ч цалингүй 26 хүнд элэг шилжүүлэн суулгасан гэдгийг хэлээд, эдгээр эмч нарыг ЭМЯ- ны хүндэт тэмдгээр шагналаа.

 

 

Тэрээр цааш хэлэхдээ, МУ-д Элэг шилжүүлэн суулгах 34 дэх хагалгаа 15 орчим цаг үргэлжилж, дууслаа. Хэдийгээр хагалгаа дууссан ч хагалгааны дараах, үе шаттай явагддаг эмчилгээ маш том хариуцлага гэв.


         

Профессорын багийн ахлагч доктор Moon Deok-Bok, эмч Jung Dong-Hwan, Kang Woo-Hyun; анестезиолог Jun In-Gu нар цаашид ч эрсдэл өндөртэй хагалгаанд хамтарч оролцохоо илэрхийлэв. 

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)