Ангийн захирагч нарыг ажлаас нь чөлөөлжээ

 

        Ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр Зэвсэгт хүчний хоёр ч ангийн захирагч хурандаа нарыг ажлаас нь чөлөөлжээ. Хэдхэн хоногийн өмнө хээрийн сургуулилтын үеэр гранат дэлбэрч офицер, ахлагч хоёр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэргийн мөрөөр хариуцлага  тооцох тухай яриа дээд доод түвшинд эрчимтэй яригдаж байсан юм.

 

Хуульд зааснаар цэргийн мэргэжлийн дээд удирдлагыг ЗХЖШ хариуцах ёстой байдаг аж.  Энэ дагуу дэслэгч генерал Д.Даваад “Цэргийн хоёр алба хаагч амь үрэгдсэн ноцтой хэрэгт шууд хамаарал бүхий ажил хариуцсан албан тушаалтнуудад холбогдох хуулийн дагуу хатуу хариуцлага тооцож, дөрөвдүгээр сарын 21-ний дотор илтгэх” үүрэг өгөөд байсан билээ. Тэр үүрэг биеллээ олж, өнгөрсөн баасан гарагт буруутай этгээдүүдэд арга хэмжээ авчээ. Баасан гарагт ЗХЖШ-ын даргын зөвлөл хуралдаж, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. 

 

Мөн өнгөрсөн өвөл хугацаат цэргийн алба хаагч хөлөө хөлдөөсөн хэргийг нуун дарагдуулсан Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Батнямыг чөлөөлж, түүний оронд ЗХЖШ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Т.Лодойдамбыг томилжээ.

 

С.Наран

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.21.117.178)

    2017-04-24

    Цэргийн ангиуд дотроо нуун дарагдуулдаг болохоос биш их ноцтой асуудлууд зөндөө байдаг юм байна лээ.