Орон нутгийн замд согтуу жолооч ноцтой осол гаргажээ

 

        Улаанбаатар-Дархан чиглэлийн замд өнгөрсөн бямба гаригт зам тээврийн ноцтой осл гарчээ.

 

Тодруулбал SM5 маркийн .... улсын дугаартай суудлын машин Улаанбаатараас Дарханы чиглэлд явж байхдаа урсгал сөрж, улмаар суудлын колт маркын автомашиныг мөргөсөн байна. Үүний улмаас машинд байсан гурван эмэгтэй гэмтэж, Борнуур сумын эмнэлэгт хүргэгдсэн байна.

 

Урсгал сөрсөн SM5 маркийн машины жолооч Э болон тус машинд зорчиж явсан хоёр эмэгтэй гурвуулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. Жолооч Э 0.78 хувийн согтолттой гарсан байна. Дээрх зам тээврийн осол хэргийг тус сумын цагдаагийн алба хаагчид шалгаж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)