Д.Дагвадорж: Шинэчлэлийн буухиаг цаашаа нийгмийн бүх салбарт өрнүүлээсэй

 

        Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Асашёрюү Д.Дагвадорж Ардчилсан намын ҮБХ-ны гишүүнээр сонгогдсон юм.  Ардчилсан намын дарга С.Эрдэнийн Өвөрхангай аймаг дахь албан томилолтын үеэр түүний сэтгэгдлийг сонссон аж.

 

Тэрээр "Ардчилсан намын шинэчлэл эхэлснээс хойш аймаг, сумдын намын дарга нар болон ҮБХ-ний гишүүдийг харахад 80 хувь нь залуус сонгогдсон байна. Энэ нь шинэчлэлийн давалгаа амжилттай өрнөж байгааг илтгэх чухал үзүүлэлт юм. Өнөөдөр Монголын сор болсон залуус намчирхах үзлээр талцахаас илүүтэй үзэл бодол нийлэх зөв бодлоготой намаа дагаж улс эх орноо хөгжүүлэх ёстой. Шинэчлэлийн давалгаагаар Өвөрхангай аймагт хийж бүтээх ид насан дээрээ яваа залуус аймаг сумаа хөгжүүлэх их үүргийг хүлээж авлаа. Бидэнд хамгийн чухал зүйл бол эв нэгдэл. Бид эвтэй байж гэмээнэ аймаг сумаа хөгжүүлж чадна. Шинэчлэл гэдгийг би намын харьяаллаар бус Монголын залуучууд үзэл бодлын хувьд шинэчлэгдэх цаг иржээ гэж харж байна. Үүнийг эхлүүлсэн нь Ардчилсан нам. Ардчилсан намын эхлүүлж өрнүүлсэн шинэчлэлийн буухиаг цаашаа нийгмийн бүх салбарт өрнүүлээсэй хэмээн хүсч байна. Намын эрх ашгаас илүү нийт Монголчуудын эрх ашиг чухал шүү дээ. Нийгмийн идэвхитэй байдал хот хөдөөгүй суларсан байна. Ард иргэдийн нийгмийн идэвхийг сэргээх хэрэгтэй. Үүний тулд л АН үлгэр жишээ болж шинэчлэлийг эхлүүлсэн. Миний хувьд одоо Ардчиллын үнэ цэнийг бусдад мэдрүүлэх, ямар их үнэ цэнээр бид энэ эрх чөлөөг олж авсныг тухай ойлгуулахыг хүсч байна" гэжээ.

 

Г.Тулга
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)