Оюутан цагдааг маргааш бүртгэнэ

 

        Жуулчны улирал эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Монголын Оюутны холбооноос хамтран “Жуулчинд ээлтэй оюутан цагдаа-2017” арга хэмжээг ирэх зургаадугаар сарын 1-нд эхлүүлэхээр ажиллаж байна. Оюутан цагдаад их, дээд сургуулийн аялал жуулчлал, олон улс судлал, хууль эрх зүйн ангийн  болон гадаад хэл, Монголын түүх, соёл, зан заншлын  мэдлэгтэй оюутнууд хамрагдах боломжтой юм. Түүнчлэн Жанжин  Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 26-ний өдөр болох нийслэлийн Аялал жуулчлалын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг болон энэ сарын 28-нд “Улаанбаатар” чуулгын байранд болох “Аялал жуулчлал-хөдөлмөр эрхлэлт” хөдөлмөрийн яармагаар оюутан цагдааг бүртгэх ажээ. Оюутан цагдаа арга хэмжээнд нийт 300 гаруй оюутан хамрагдаж, гадаадын жуулчдад үндэсний ёс заншлаа сурталчилж, жуулчдыг хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж ажилласнаар тэдэнтэй холбоотой хэрэг зөрчил жил бүр 20 хувиар буурсан байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)