Олон удаагийн виз олгох нөхцөлийг өргөжүүлэхийг хүсчээ

 

        Монгол Улс, БНСУ-ын ГХЯ хоорондын Консулын IX зөвлөлдөх уулзалт өчигдөр Улаанбаатарт боллоо. Консулын зөвлөлдөх уулзалтад монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд, Солонгосын талын төлөөлөгчдийг тус улсын ГХЯ-ны Гадаадад байгаа солонгос иргэд, консулын асуудал хариуцсан Элчин сайд Хан Донг Ман нар тус тус тэргүүлж оролцжээ.

 

Энэ удаагийн консулын уулзалт үеэр хоёр тал консулын харилцааг хөгжүүлэх, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдыг нэмэгдүүлэх, тус тусын иргэдэд тулгамдаж байгаа асуудлаар өргөн хүрээтэй санал солилцож, зарим чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллахаар тохиролцсон байна.

 

Үүнээс гадна иргэд зорчих нөхцөлийг шат дараатай хөнгөвчлөх үүднээс иргэдэд олон удаагийн виз олгох нөхцөлийг өргөжүүлэхийн зэрэгцээ визийн хугацаа хэтрүүлэх, хууль ёсоор оршин суух иргэдийг нэмэгдүүлэх замаар зөвшөөрөлгүй оршин суух тохиолдлыг бууруулах талаар санал солилцлоо.

 

Солонгосын талаас хөрөнгө оруулагчдад оршин суух зөвшөөрлийг 1-3 жилээр олгох, төрийн бус байгууллагын гишүүдийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх, нийгмийн даатгалын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар санал тавьсан  аж. 

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)