Цэцийн дунд суудлын хуралдаан ирэх сарын 3-ны өдөр болно

 

        Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалтын зохицуулалт нь өмгөөлөгч, шүүгч, прокуророор арваас доошгүй жил ажилласан, Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд арваас доошгүй жил багшилснаас бусад хуульчдын Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан албан тушаалд өрсөлдөх эрхийг хязгаарласан гэж иргэн П.Оюунчимэг үзжээ.

 

Тиймээс дээрх хуулийн зохицуулалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор тэрбээр Үндсэн хуулийн цэцэд хандсан байна.

 

Түүний ирүүлсэн өргөдлийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2017 оны тавдугаар сарын 3-ны өдөр болох юм байна.

 

С.Наран

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)