Худалдааны салбарынхан чуулжээ

 

        Дэлхийд худалдааны санхүүжилтээр хамгийн томд тооцогдох Азийн худалдаа, бэлтгэн нийлүүлэлтийн санхүүжилтийн форум (Asian Trade and Supply Chain Forum)-д салбартаа тэргүүлэгч олон улсын банк, санхүү, даатгал, бизнесийн 120 байгууллагын төлөөлөгчид оролцлоо. 

 

Энэхүү форумд Монгол улсын гадаад худалдааны санхүүжилтийн 30 орчим хувийг бүрдүүлдэг Голомт банк оролцож, Trafigura, ABB зэрэг бэлтгэн нийлүүлэгчид болон Wells Fargo Bank, JP Morgan Chase Bank, Unicredit Bank, Santander’s Bank зэрэг томоохон банк санхүүгийн байгууллагуудад үйл ажиллагаагаа сурталчлан таниулж, гадаад худалдааны санхүүжилтийн үйлчилгээг шинэ шатанд гаргах боломжуудыг эрэлхийлсэн байна. 

 

 

Мөн форумын үеэр худалдааны санхүүжилтийн хэрэгслүүд, факторинг, хууль эрх зүй, технологийн шийдлүүдийг хэрхэн сайжруулах талаар хэлэлцсэн тухай GTR /Global Trade Review/ онцлов. 

 

Олон улсын валютын сан (IMF)-гийн судалгаагаар, дэлхийн нийт экспортыг ДНБ-тэй харьцуулсан үзүүлэлт 2020 он хүртэл тогтмол өсөх тухай таамаглал нь Гадаад худалдааны санхүүжилтийн эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн дохио аж.

 

С.Наран

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)