“Сувилагчийн нэг өдөр” нэгдсэн өдөрлөгийг эмнэлэг бүр зохион байгуулжээ

 

                Олон улсын сувилагчдын өдрийг угтан“Сувилагчийн нэг өдөр” нэгдсэн өдөрлөгийг эмнэлэг бүр зохион байгуулж байна. Өрхийн ЭМТ-үүд болон АНЭ-ийн хүүхдийн тасаг“Үзүүлэх сургалт” зохион байгуулан иргэд, үйлчлүүлэгч төдийгүй эмч, сувилагчдыг оролцуулан эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлон нийгмийн хандлагыг өөрчлөх хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлсэн, бие биенээ сургаж, харилцан туршлага судалсан үр дүнтэй үйл ажиллагаа өнгөрсөн долоо хоногт өрнөлөө.

 

АНЭ-ийн 17 тасгийг ӨЭМТ-д хамтран ажиллах хуваарь гарган хэрэгжүүлсний дагуу нэгдсэн эмнэлэг, өрхийн эмч, сувилагчид хамтран, иргэдэд эмнэлгийн болон НЭМ-ийн тусламж үзүүлсний зэрэгцээ төрөх тасгийн эх баригчид  жирэмсний 60 хөтөчид үнэлгээ хийж,  53 жирэмсэн эхэд сургалт явуулж, , нийгэмд чиглэсэн 20 гаруй ажлыг үр дүнтэй хамтран зохион байгуулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хувь нэмэр оруулан ОУын сувилагчдынхаа өдрийг угтаж байна. Мөн эмнэлгүүд “Энэрэн сувилахуйн ээлтэй тус” аяныг өрнүүлэн айл өрх, эх, хүүхдийн эрүүл мэндийн зарим тулгамдсан асуудалд анхаарч, гэрээр сувилахуйн тусламж үзүүлэн, аймгийн УЗХ болон бусад иргэдийн хандив тусламж болон өөрсдөө чин сэтгэлийн тус хүргэн хэрэгцээт амин дэм, хоол хүнс, гэрийн эмийн сан, хувцас, ор дэрний хэрэгсэл зэрэг эд материалын болон сэтгэл зүйн тусламж, дэмжлэгийг үзүүлэн ажиллаж байгаагаас  Бат үржихүй ӨЭМТ ийн хамт олон нийт 700.000 төгрөгийн тусламжийн зүйлсийг 6 өрхөд гардуулан өгч, цагаан сэтгэлт энэрэнгүй баатрууд хэмээн ард иргэдээсээ талархал хүлээн ОУ-ын сувилагчдын өдрийг ажил үйлсээр дүүрэн угтаж байгаадаа бид баяртай байгаа аж.
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)