Нара бухимджээ

 

        Дуучин Нара сошиалд нэлээд идэвхтэй нэгэн. Түүнчлэн урлаг соёлынхон дундаа нэлээд нээлттэй, шударга яриагаараа олны анхаарлыг татдаг. Мөн өнгөрөгч онд УИХ-д нэр дэвшээд өвдөг шороодсон гээд олны анхаарлыг ихэд татдаг сонирхолтой эмэгтэй. Тэрбээр өнөөдөр ихэд бухимджээ. Нүүр номондоо ийнхүү бичсэн байна. 

 

“Солонгос руу явж ажиллахаар очерлож байгаа залуус зөв сонголт хийжээ нээрээ. Цэрэгт явж үхэж үрэгдэж эд эрхтнээсээ салж эрүүл мэндээ алдаж гэр бүл хайртай хүмүүстэй уй гашуу өгч байхаар явж ажиллаад ядаж гэр бүлдээ байрны лизингээ төлөхөд нэмэр болох сонголт хийсэн нь тэдний түмэн зөв.

 

Харин та нарыгаа гэж амлаж гарч ирчихээд хүртэх тэтгэвэр авах цалин төлсөн татвараас нь хувьдаа завшдаг үе үеийн улс төрчид ичтүгэй. Тарьсан үрээ хураах цаг хэн бүхэнд ирдэг юм” хэмээн бухимджээ.

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)