Цагдаагийн тодорхойлолт олгох хэд хэдэн төвлөрсөн цэгтэй болжээ

 

        Гадаадад зорчих виз хүссэн иргэдэд визний материалыг нь үндэслэн цагдаагийн тодорхойлолт олгодог билээ.  Уг тодорхойлолтыг саяхныг хүртэл ЦЕГ-ын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Статистикийн хэлтсийн Лавлагааны сангаас өгч байсан юм. 

 

Харин энэ сарын 19-нөөс эхлэн виз мэдүүлсэн иргэд цагдаагийн тодорхойлолтыг Лавлагааны сангаас гадна ЦЕГ-ын Иргэдэд үйлчлэх төв болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав худалдааны төв дэх салбараас авах боломж бүрдсэн аж. 

 

Түүнчлэн  гадаад улсад амьдарч буй иргэд цагдаагийн тодорхойлолт авахын тулд гадаадад байгаа гэдгээ нотолсон баримтынхаа зургийг аваад, тодорхойлолт авах хүсэлт, шаардлагаа болон өөрийг чинь төлөөлөн авах хүний овог, нэр зэрэг мэдээллийг бичиж Лавлагааны сангийн mst.police@yahoo.com хаягаар илгээвэл цахим сангаас шүүн олгох боломжтой ажээ.

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)