Асасекирюү Б.Дашням Япон улсын иргэн болов

 

        Японы мэргэжлийн сумогийн анхны монгол бөхчүүдийн нэг Асасекирюү Б.Дашням Япон улсын иргэн болсон талаар “Nikkansports.com” цахим хуудаст  энэ сарын 21-ний өдөр мэдээлжээ.

 

Тэрбээр мэргэжлийн сүмо бөхийн дэвжээний ояката болохын тулд ийм шийдвэр гаргасан аж. 
Их аварга Асашёорюү Д.Дагвадоржтой нэгэн дэвжээнд барилдаж, цагтаа Сэкиваке цол хүртэж явсан Б.Дашням эдүгээ макүшита зиндаанд барилдаж байгаа юм. 

 

Японы мэргэжлийн сумо бөхийн дүрэм дагуу зодог тайлж, Ояката болох хүсэлтэй сумоч тус улсын иргэншилтэй байх ёстой гэнэ. Тэрбээр Монголоос Кёкүтэнхо, Токитэнкү нарын дараа ояката болж буй гурав дахь бөх юм байна. 

 

 С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)