29-р сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөлжээ

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлого хариуцсан алба дөнгөж сая Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хурлаар ЕБС-ын тусгай 29 дүгээр сургуулийн захирлыг өнөөдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлж буй талаар мэдэгджээ. 

БСШУС-ын сайдын тушаалаар тус сургууль дээр үүссэн нөхцөл байдлыг шалгах ажлын хэсэг байгуулагдсан юм. Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн, Засаг дарга дээрх шийдвэрийг гаргасан байна. Б.Батсайхан нь 2009 оноос хойш тус сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байжээ.

Түүнийг ажлын хариуцлага алдсан хэмээн ажлаас нь чөлөөлж байгаа аж. Харин тус сургуулийн багш нар сурагчдад бэлгийн дарамт үзүүлдэг байсан эсэхийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгаж байна. Эцсийн дүгнэлт одоогоор гараагүй байгаа аж.

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)