“Бумбардай” Зүүн өмнөд Азийг эзэлнэ

 

        Японы “Jiji” агентлаг “Монголын зураач Н.Эрдэнэбаярын нэг сая хүнийг уйлуулсан “Бумбардай” зохиол Зүүн өмнөд Азийг эзлэхээр мордлоо” хэмээн мэдээлжээ. Зураач Н.Эрдэнэбаяр Японы “Wedge Holdings” компанитай хамтран ажиллах гэрээг үзэглэжээ. Гэрээний хүрээнд Н.Эрдэнэбаяр Зүүн өмнөд Азийн бүс нутгаар аялж “Бумбардай” зохиолоо танилцуулах юм байна. Энэ талаар “Wedge Holdings” компани “Монголын зураач Н.Эрдэнэбаяртай байгуулсан гэрээ ёсоор менежментийн ажлаа эхлүүллээ. Хамгийн түрүүнд бид Вьетнам улсыг сонгосон. Вьетнамд болж байгаа “Illustrator contest Asia” зургийн уралдаанд Н.Эрдэнэбаяр шүүгчээр ажиллана. Мөн Ханой хотын “Movenpick” зочид буудалд “Бумбардай”-г танилцуулах үйл ажиллагаа зохион байгуулна. Энэ удаагийн ажиллагаагаа бид “Бумбардайн аялал Зүүн өмнөд Ази” хэмээн нэрлэж байгаа. Н.Эрдэнэбаяр Зүүн өмнөд бүс нутгийн бүх орноор аялж, бид аяллын дүрсийг Азийн орнуудад цацах юм. Мөн Н.Эрдэнэбаярын уран бүтээлийн үдэшлэгийн сурталчилгааг хийж, шинэ манганы санаа олох гэсэн давхар зорилготой аялал болж байна. Одоо Тайландад болж байгаа “Thailand Comic Con 2017”, ирэх сард Индонезид болох уралдаан, үзэсгэлэнд түүнийг оролцуулна” гэж мэдээлжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)