З.Энхтөр: АН-ынхан сумдаас иргэдийг хөлслөн авчирч, жагсаал цуглаан зохион байгуулж байна

 

        Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр, ИТХ-ын дарга Б.Гансүх, ИХТ Ш.Мандахнар нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

 

Учир нь өнгөрөгч оны зургадугаар сард аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг сонгох сонгох сонгуульд нийт 33 суудлаас МАН 17, АН 16 суудлыг авч МАН ялалт байгуулсан аж. Ийнхүү хуулийн дагуу буюу долдугаар сарын 19-нд анхдугаар хуралдаанаа хуралдуулсан байна. Энэхүү хуралд АН-аас сонгогдсон 16 иргэдийн төлөөлөгч тодорхой шалтгаангүйгээр суугаагүй учраас олонхи болсон МАН 17 төлөөлөгч хурлаа зохион байгуулж, Иргэдийн хурлын даргыг томилох, ИХТ-ийг сонгох, Засаг даргаар томилуулах хүний нэрийг өргөн мэдүүлэх гэх хууль ёсны шийдвэрүүдийг гаргасан ажээ. 

 

Тус шийдвэрийг үндэслэн Ерөнхий сайд Засаг даргыг батламжилсан байна. Гэтэл АН-ын гишүүд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын МАН-аас орон нутгийн сонгуульд өрсөлдөн, ялалт байгуулсан Д.Болдбаатарыг сонгуулийн тухай хуулийн 70.1.4 дэх хэсгийг зөрчсөн гэх 44 дугаартай шийдвэрийг тус аймаг дахь Эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхээс гаргуулсан байгаа юм. 

 

 

Энэхүү шийдвэр нь ямар ч үндэслэлгүй АН-ын санаатай явуулга гэж үзэн аймгийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг долдугаар сарын 20-ны өдөр эцэслэн шийдвэрлэсэн  байна. Улмаар АН-аас шүүхэд гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй гэдэг шийдвэрийг хүртэл гаргасан ажээ. Тиймээс шийдвэрийг хүчин төгөлдөр үлдээжээ. 

 

Түүнчлэн АН-ын гишүүн П.Мөнхжаргал  сонгогдсон гэх боловч тэбээр сонгуулийн тухай хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн. Мөн Иргэдийн хурлын тамга албан бланк ашиглан хууль бусаар Сонгуулийн хороо байгуулж, хууль бус сонгууль явуулахаар оролдсон гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь хуулийн байгууллага хэрэг үүсгэж, хоёр шатны шүүхээр хэлэлцэгдэн, П.Мөнхжаргалыг аймгийн Цагдаагийн газарт дахин шалгуулахаар шилжүүлэн, шалгах ажиллагаа дуусаагүй, Прокурорын шатанд хянагдаж байгааг тус аймгийн Засаг дарга З.Энхтөр ярилаа. 

 

Ийнхүү маргаантай асуудлууд шүүхийн шатанд эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад аймгийн АН-ын удирдлагууд сумдаас иргэдийг хөлслөн авчирч, жагсаал цуглаан зохион байгуулаад зогсохгүй бага насны хүүхдүүдийг ашиглаж байгаа нь хууль тогтоомжуудыг зөрчиж байна гэлээ. 

 

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ИРГЭН (202.179.24.175)

    2017-04-27

    ЭНЭ АН ЕР НЬ УЛС ТӨРЖИХӨӨС ӨӨРИЙГ МЭДЭХГҮЙ ЮМАА. ТЭР МӨНГИЙГ ХААНААС ОЛООД БАЙДАГИЙН. УЛСАА УНАГААЖ СҮЙРЛИЙН ИРМЭГТ АВЧИРСАН ЭНЭ ХҮМҮҮСИЙН ИДСЭН ЗАВШСАН АСАР ИХ МӨНГӨ ИЙМ БАЙДЛААР ГАРЧ ИРЭЭД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ.