“Аvatar” киноны дөрвөн шинэ анги гарна

 

        Шинжлэх ухааны уран зөгнөлт “Аvatar” киноны шинэ ангиудын тов гарчээ. Анх 2009 онд дэлгэцнээ гарч, гурван “Оскар”-ын эзэн болж байсан энэхүү киноны найруулагч Жеймс Камерон кинондоо дөрвөн шинэ анги нэмэхээр болжээ. Тэрбээр киноны зураг авалт эхэлснийг “Аvatar” киноны албан ёсны фейсбүүк хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна. Киноны хоёрдугаар анги 2020 оны арванхоёрдугаар сарын 18-нд нээлтээ хийх бол “Avatar 3” 2021 оны арванхоёрдугаар сарын 17-нд гарах юм байна. Харин сүүлийн хоёр ангийг 2024 оны арванхоёрдугаар сарын 20 ба 2025 оны арванхоёрдугаар сарын 19-нд тус дэлгэцнээ гаргахаар төлөвлөжээ.

 

Б.Мөнх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)