Шатахууны үнийг тогтвортой байлгах нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байна

 

        Ашигт малтмал, газрын тосны газар нь ОХУ-ын “Роснефть” компанитай  уулзалт зохион байгуулж, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнэ, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.  Мөн 2017 онд “Роснефть” компаниас нийлүүлэх шатахууны үнийг төвийн бүсээр 10 ам.доллар, баруун болон зүүн бүсээр 20 ам.доллараар буулгах хүсэлт тавьж, “Роснефть” компани 6 дугаар сард шийдвэрээ ирүүлэхээр боллоо.

 

БНХАУ-ын “Чайна-Ойл” компаниас 2017 онд нийлүүлэх шатахууны тоо хэмжээ, гэрээний нөхцөл болон үнэ тооцох томьёоллыг өөрчлөн сайжруулах талаар хамтран ажиллах уулзалтыг зохион байгуулав. Уулзалтын үеэр Монгол Улсын баруун бүсээр буюу Говь-Алтай аймгийн Бургастай, Ховд аймгийн Ярантын боомтоор шатахуун нийлүүлэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд нийлүүлэх шатахууны төрөл, тоо хэмжээ, тээврийн нөхцөл, агуулахын багтаамж, шатахууны чанарын талаар хамтран судалгаа хийж эхлэхээр тохиролцлоо.

 

2017 оны дөрөвдүгээр сарын 25-ны байдлаар Улаанбаатар хотод борлуулж буй шатахууны жижиглэнгийн дундаж үнэ А-80 автобензин 1474 төгрөг, Аи-92 автобензин 1616 төгрөг, Аи-95 автобензин 1799 төгрөг, дизелийн түлш 1711 төгрөг байна гэж Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)