Сүүн шүдэнд шинжилгээ хийнэ

АШУҮИС-аас "аутизм" гэсэн албан ёсны оноштой 20 хүүхдийн сүүн шүдэнд шинжилгээ хийж, хүнд металлын хордлогыг тодорхойлохоор болжээ.
Өөрөөр хэлбэл хүүхдийн сүүн шүднээс аутизмыг оношлох боломжуудыг судлах юм. Судалгааны ажлыг АНУ-ын холбогдох лабораторитой хамтран хийх аж.

Иймд аутизм гэсэн оноштой хүүхдийнхээ унасан сүүн шүдийг шинжилгээнд оруулах хүсэлтэй эцэг эхчүүд идэвхтэй оролцохыг тус сургуулиас уриалж байна. 

Тухайлбал,
•    Хүүхдийн нэг шүдтэй ирэх
•    Ээж нь огт тамхи татдаггүй байх
•    Судалгааны явцад хамрагдсан хүүхдүүдийн ээжүүдээс жирэмсний үеийн болон өмнөх ба дараах үеийн тухай асуумж авна.

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)