Б.Буджаргал түрүүллээ

 

        Дэлхийн холын зайн гүйлтийн уламжлалт 6 ба 10 өдрийн “Self-transcendence” Америкийн нээлттэй тэмцээний арван өдөр, шөнийн ультра марафон гүйлтэд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Б.Буджаргал түрүүллээ.

 

Тэрбээр арван өдөрт 739 миль буюу 1189.30 км гүйсэн байна. Харин түүний араас хоёрдугаар байрт Игор Мудрик 713 км буюу 1147.46 км гүйсэн байна. Энэ нь даруй 41.84 км-ээр бага үзүүлэлт юм.

 

Нью-Йорк хотноо дөрөвдүгээр сарын 17-нд эхэлсэн уг тэмцээнд 24 орны 80 гаруй гүйгчид оролцож байгаа бөгөөд Монгол Улсаас уулын болон марафон гүйлтийн мастер Б.Буджаргал арав хоногийн эрэгтэйчүүдийн төрөлд, эмэгтэйчүүдийн арав хоногийн гүйлтэнд Д.Баярсайхан, Ц.Түвшинжаргал болон Л.Сумъяа, Ж.Одгийв нар зургаан өдрийн гүйлтэд оролцлоо.

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)