Дадлагажигч ажилчдын тоог нэмэгдүүлэхийг хүслээ

 

        Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын дарга Ж.Мөнхбат Япон Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзлаа.

 

Өнгөрсөн сард УИХ-ын дарга С.Энхболдын Япон Улсад хийсэн айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд томоохон түлхэц өгсөн гэдгийг Элчин сайд тэмдэглэв.

 

Энэ айлчлалын үеэр талууд Стратегийн түншлэлийн “Дунд хугацааны хөтөлбөр”-т гарын үсэг зурсан. Гэрээг ажил хэрэг болгох чиглэлээр талууд идэвхтэй ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат хэлээд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг тууштай хэрэгжүүлж, давхар татварын хэлэлцээрийг ойрын үед байгуулахын төлөө байна гэлээ.

 

Мөн цэвэр нүүрсний технологийг Монголд нэвтрүүлж, нүүрс-химийн цогцолбор байгуулах саналыг нааштай хүлээн авсанд талархаж, дадлагажигч ажилчдын тоог нэмэх, нүүрс, төмрийн хүдэр, хайлуур жонш зэрэг бүтээгдэхүүнийг тус улсад түлхүү экспортлох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.  

 

Мөн уулзалтаар шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажлын явц, тулгамдаж байгаа зарим асуудлын талаар санал солилцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)