Хүүхдээ зодож, шийтгэхгүй байх аян маргааш эхэлнэ

 

        Жил бүрийн дөрөвдүгээр  сарын 30-ны өдрийг  Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоохын төлөө дэлхийн өдөр тохиож байгаатай холбогдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас нэг сарын аяныг эхлүүлэх гэж байна.

 

Энэхүү аяны нээлт Сонгинохайрхайн дүүргийн VIII хороо, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн зарим хороодод болох бөгөөд Архангай аймагт ч нээлтийг зохион байгуулахаар болжээ.

 

Тус аяны хүрээнд “Хүүхдийг Ивээх Сан” хамтран  “Хүүхдэдээ бахархан дуурайх аав, ээж нь байя” уриан дор эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгч, олон нийт, шийдвэр гаргагчдад хандан хүүхдээ зодож шийтгэхгүйгээр өсгөн хүмүүжүүлэх аргыг сурталчлах улмаар хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад чиглэсэн нэг сарын аян өрнөх аж.

 

С.Наран

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)