ХААБ тодорхойлолтоо 10-20 сая төгрөгөөр үнэлдэг байна

 

        Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо болон ноос ноолуур экспортлогч компаниудын төлөөлөл  өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

Монголын 20 гаруй үйлдвэр Итали, Хятад, Англи, Солонгос, Ядон зэрэг оронд ноос, ноолуураа экспортолдог байна. Ингэхдээ ХАА-н биржээс “Биржээр арилжаалагдсан бараа, түүхий эдийн тодорхойлолт”-ыг авдаг аж. Харин энэ тодорхойлолт нь 10-20 сая төгрөгөөр үнэлэгддэг юм байна.

 

Компаниуд ноос, ноолуураа гаргахдаа ангилан ялгах, угаах, боловсруулах, савлах, тээвэрлэх, хадгалах, даатгалд хамруулах зэрэг үйлчилгээг өөрсдөө хийдэг байна. Өөрөөр хэлбэл ХАА-н бирж ямар ч үйлчилгээ үзүүлээгүй зөвхөн тодорхойлолт гаргаж өгөхийн тулд экспортлогч компаниудаас сая саяар нь мөнгө авдаг ажээ.

 

Экспортлогчид 2016 онд угаасан 5400 тонн, боловсруулаагүй 7700 тонн ноолуурт тодорхойлолт авахын тулд ойролцоогоор 2.3 тэрбум төгрөгийн шимтгэлийг бирж, брокеруудад төлсөн аж. Энэ шимтгэлээс Санхүүгийн зохицуулах хорооноос эхлээд ХАА-н бирж, брокерууд хувь хүртдэг гэнэ.

 

С.Наран

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)