Яаж сөрөг бодлоо эерэг болгох вэ?

 

        Та өдрийн турш өөрийнхөө бодол дээр анхаарлаа нэг төвлөрүүлээд үзээрэй. Та нэг бол сөрөг нэг бол эерэг бодол бодож байгаа. Тэгээд эдгээр бодол танд ямар мэдрэмж өгч байна вэ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүл.

 

Хэрвээ бодсон бодлууд таныг тааламжгүй болгож байвал тэр бодлоосоо салах хэрэгтэй.

 

Та хэнд юунд гомдоллож байна вэ?

Та хэнд юунд уурлаж байна вэ?

Танд хэн юу таалагдахгүй байна вэ?

 

Хэрвээ та хэн нэгэнд ямар нэгэн юманд гомдоллоод, уурлаад мөн амьдрал хүссэнээр болохгүй байгаа дээр анхаарлаа төвлөрүүлээд, түүнийгээ явсан газраа яриад байх юм бол таны амьдрал хэзээ ч хүссэнээр тэнь болохгүй. Хүссэнээрээ болгохын тулд та оюун ухаан дахь бодлоо заавал өөрчлөх хэрэгтэй болно.

 

Санаж яв: Бодлоороо бид амьдралыг туулна. Бодлоороо бид амьдралаа бүтээнэ.

 

Бидний энэ бодож байгаа бодлууд юунаас үүсэлтэй вэ гэвэл бидний эцэг эх ямар бодол бодож байсан, амьдралыг яаж харж байснаас бид суралцсан байдаг. Харин эцэг эхийн энэ бодлууд хаанаас үүсэлтэй вэ гэвэл мөн ялгаагүй бидний өвөө эмээ ямар бодолтой байсан, амьдралыг ямар нүдээр харж байсан түүнээс нь өвлөсөн байдаг.

 

Тиймээс энэхүү бичлэгийн гол зорилго бол “Та одоо байгаа энэ бодолтойгоо үлдэх ёсгүй. Та цоо шинэ бодол бодож, бодлоо бүрэн өөрчилж, далд ухамсраа дахин программчлах боломжтой” гэдгийг сануулах зорилготой.

 

Таны 100% хянаж чадах зүйл бол таны бодол. Үүнийг та хийж чадна. Би ч хийж чадна. Бид бүгд хийж чадна.”

 

“Өөрийгөө зөвхөн аз жаргалтай, баяр баясгалантай байлгах мөн амжилтанд хүргэх бодлыг л бод!”

 

Бидний амьдарч буй хугацаа бол зөвхөн одоо цагт байдаг. Тиймээс бид зөвхөн одоогоо л хянаж, удирдаж чадна. Хэрвээ бид яг энэ мөчид эерэг сайхан бодлыг сонгож чадвал бидний ирээдүй аз жаргал, баяр баясгалангаар дүүрэн байх болно.

 

Танд яг одоо ямар бодол, ямар мэдрэмж төрж байна вэ? Та энэ мэдрэмжээ илүү сайхан болгохыг хүсч байна уу? Тэгвэл яг одоо бодлоо өөрчил. Тааламжтай сайхан бодол бод!

 

Хэрвээ танд хэн нэгэнд уурласан, гомдоллосон, дургүйцсэн, атаархсан… бодол төрж байвал энергиээ ийм бодолд битгий үр. Яагаад гэвэл хэн ч юу ч таны бодлыг хянаж, удирдаж чадахгүй. Мөн та ч гэсэн бусдын бодлыг хянаж, удирдаж чадахгүй гэдгийг анхаарахад илүүдэхгүй бизээ.

 

Ямар бодол бодоход таны сэтгэл санаа сайхан болдог вэ? Хайрын тухай бодлууд уу? Баярлаж талархснаа илэрхийлэх бодлууд уу? Болж өнгөрсөн сайхан мөчөө бодоход уу? Эсвэл ирээдүйдээ гаргах амжилтын тухай бодоход уу? Яг ямар бодол бодоход таны сэтгэл санааг сайхан болгодог вэ?

 

Иймэрхүү сайхан бодлууд бодох нь өөрийгөө хайрлах нэгэн үйлдэл юм. Өөрийгөө хайрласнаар амьдралдаа олон сайхан гайхамшгийг бүтээнэ.

 

Яаж сөрөг бодлоо эерэг болгох вэ?

 

Тэгэхээр цас харнадаа аваад цаасаа голоор нь 2 хувааж нэг тал дээр нь бодож буй бүх сөрөг бодлоо жагсааж бич.

 

Жишээ нь: Миний амьдрал хогийн байна (надад ирсэн захидал дээр их олон хүн “амьдрал хогийн байна аа” гэж бичсэн байсан тул би үүнийг жишээн дээр оруулсан юм.), надад туслах хүн алга, би их залхуу хүн, би ерөөсөө турж чадахгүй юмаа гэх мэт.

 

Харин цаасны нөгөө талд энэ бүх сөрөг бодлоо амжилтын тарни болгон хувирган бич.

 

Тодруулбайл, амьдрал хогийн байна гэдэг нь амьдрал хогийн байгаад байгаа юм биш тухайн хүний бодол хогийн байна гэсэн үг. Тиймээс энэ бодлоо өөрчлөхийн тулд миний энэ бодол миний хуучин бодол. Би энэ бодлыг бодохоо больсон. Оронд нь эерэг бодлыг сонгож байна. “Миний амьдрал гайхамшигтай сайхнаар өөрчлөгдөж байна!” гэдэг бодлоор орлуулах.

 

Надад туслах хүн алга гэж бодож байгаа бол “Намайг дэмждэг, надад туслах хүмүүсээр би хүрээлэгдэж байна. Учир нь би үргэлж бусдыг дэмжиж, бусдад тусалдаг!” гэдэг бодлооор орлуулах.

 

Би ерөөсөө турж чадахгүй юмаа гэдэг бодлоо “Би хүссэн жиндээ очихын тулд, эрүүл чийрэг байхын тулд биеийн тамир, зөв хооллолтыг сонгож байна!” гэх жишээтэй. Яг энэ мэтчилэн бүх сөрөг бодлоо амжилтын тарни болгон бичиж түүнийгээ тууштай өдөр болгон өөрийн нэгэн хэвшил болтлоо урихыг санал болгoж байна.

 

АМЖИЛТЫН ТАРНИ

 

“Би өдөр болгоныг гайхамшигтай бодлоор эхлүүлж байна! Би бодлоо өөрөө сонгодог тул зөвхөн тааламжтай сайхан бодлуудыг сонгож байна!”

 

Б.Цэнгэл

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)