Монголчуудын нэг хэсэг нь баярлаж, үлдсэн хэсэг нь гомдолтой хоцорч бүтэн жил шуугилддаг сонгууль дөхөөд ажиллаж амьдрахад ихээхэн сонирхолтой өдрүүд эхэлж байна. Дэлгэрэнгүй
П.Очирбат гуай өөрийн үзмэрч Дашцэрэн гуайгаас илүү алсыг мэдэрч харж байжээ. Дэлгэрэнгүй
Хөндөх сэдэв: Боловсролын чанар, тогтолцоог шинэчлэе! Дэлгэрэнгүй
Аливаа суурьшмал улс орнууд хөгжлийнхээ бүхий л түүхэнд хот байгуулж, хөгжүүлж байж хөгжил дэвшлийнхээ замд эргэлт буцалтгүй орсоор ирсэн жамтай. Дэлгэрэнгүй
...Бидэнд энэ сайхан ирээдүй, энэ сайхан боломжийг, энэ уудам нутгийг өвлүүлэн үлдээсэн өвөг дээдэстээ баярлаад ч дуусашгүй... Дэлгэрэнгүй

Уул уурхайгаас орж ирж байгаа мөнгөнийхөө ядаж талыг нь боловсролд зарцуулж байж Монгол улс бар болно

2012 оны 1 сарын 24
П.Очирбат гуай өөрийн үзмэрч Дашцэрэн гуайгаас илүү алсыг мэдэрч харж байжээ. Монгол улс Азийн бар болно гэж хорь гаруй жилийн өмнө анхны Ерөнхийлөгч П.Очирбат мэдэгдэж байсан.
Тухайн үед болон одоогоос тав, зургаан жилийн өмнө ч олон нийтийн ихэнх нь үүнд итгэдэггүй байж билээ. Тэгвэл байгалийн баялгийн асар их нөөцөөсөө ашиглаж эхэлснээр гадаад улс орнуудын анхаарлыг хамгийн ихээр татаж буй Монгол улсыг одоо бид өөрсдөө битгий хэл барууны өндөр хөгжилтэй улс орныхон Монгол тун удахгүй Азийн бар улс болно хэмээн атаархангуй ярьж хэлэлцэх болов.

Тэгэхээр Монгол хүн амны билгээс ашдын билэг боддог гэхчилэн П.Очирбат гуай өөрийн үзмэрч Дашцэрэн гуайгаас илүү алсыг мэдэрч харж байжээ гэж болохоор байна. Эдүгээ Монгол улс бар болох гэж байгаад хэн гавьяатай вэ. Манай эрх баригчид уу.
Үүний өмнө бас нэг жижигхэн тайлбар хийх хэрэгтэй байх. Манайдаа л юм ойлгодог боловсорсон сэхээтний тоонд ордог зарим нөхөд бид бар болоод хэрэггүй түүний оронд тэр барнуудыг тасчаад хаях “Азийн хөх чоно”-нууд болцгооё гэж цагтаа уриалж байлаа. Дээрх асуултанд хариулахын тулд гаргалгаа хэрэгтэй байх. Үнэнийг хэлэхэд манай эрх баригчдаас илүү Монголд асар их нөөц илрээд буй ашигт малтмалуудын үнэ ханш дэлхийн зах зээл дээр байнга өсөж байгаа нь гол шалтгаан болно.
Гэхдээ улстөрчдийн гавьяа бас ч гэж байна. Тэдний баталсан хууль гадны хөрөнгө оруулалтыг ашигт малтмалын салбарт татан оруулж тухайн орд уурхайнуудыг эзэмшиж ашиглах боломжийг олгосон нь маргашгүй хэрэг. Тэгэхдээ бас зарим тохиолдолд манай улстөрчид өөрсдийн популист амлалтуудаа биелүүлэхийн тулд хэт тэнцвэргүй нөхцлөөр баялагаа гадныханд найр тавьж, тэндээс олсон багахан мөнгөө тараагаад дуусгах болсоныг ч мартах ёсгүй юм. Ийм жишээнд Бороогийн алтны ордоос эхлээд Төмөртэйн овооны цайрын, Төмөртэйн төмрийн хүдрийн, Оюутолгойн зэс алтны ордуудыг оруулж болно.

Үүнээс гадна манай эрх баригчид уул уурхайгаас орж ирэх тэр их мөнгийг зүгээр л тарааж байснаас улс орны ирээдүйн хөгжлийн гарц болсон салбарууд тухайлбал боловсролын салбарт зарцуулбал хожмын үр ашиг нь ямар байхыг тэнэг хүн ч ойлгоно биз дээ.
1850-аад он хүртэл дундад зууны феодал ёс ноёрхож, дэлхийн соёл иргэншлээс хэт хоцрогдон өөрсдийгөө бусдаас тасалчихсан байсан Япон улсын өнөөгийн өндөр хөгжлийн нууц юу болохыг түүх гэрчилнэ. Тухайн үеийн Японы эзэн хаан Мэйжи өөрийн нэрээр нэрлэгдэж түүхэнд үлдсэн шинэчлэл хийхдээ юунд анхаарсан гэхээр боловсролд л гол анхаарлаа хандуулсан юм.

Япончууд тэр дороо л хаалгыг нь нээсэн Америкаас эхлээд Баруун Европын улс орнуудад хэдэн зуун мянган залуусаа орчин үеийн боловсрол эзэмшүүлэхээр явуулжтэд нь хэдхэн жилийн дотор ихийг сурч, мэдээд эргэн ирсэний хүчинд ердөө 30 орчим жилийн дотор л Япон улс Азийн хамгийн хүчирхэг улс болж чадсан билээ.
Мөн тэдний хувьд Дэлхийн хоёрдугаар дайны ялагдагч болсон ч эргээд хорин жилийн дотор л буцаад өндөр хөгжилтэй улс орон болсон гайхамшигт түүх бий.
Энэ бүхнээс манайхан огт санаа сэдэл авдаггүй нь гайхмаар.Уг нь манай эрх баригчид одоо л энэ замыг сонгомоор байгаа юм.
Гэхдээ эдүгээ нэгэнт даяарчилагдаж мэдээллийн хувьд дэлхий хавтгай хэмээх нэр томьёонд шилжээд байгаа учир заавал гадаад улс орнуудад залуусаа явуулах шаардлагагүй харин ч Монголдоо өндөр хөгжилтэй орнуудынх боловсролыг эзэмшүүлэх боломж хангалттай бий. Үүнд хамгийн гол нь хөрөнгө мөнгөний дэмжлэг л тун чухал. Манайулсын боловсролын салбар уналтын байдалд байгааг саяын багш нарын тэмцэл ч бага сага харууллаа. Энэ бүхнээс дохио авах цаг хэдийн болчихсон ч тэрүүхэн үед нь гал унтраах маягаар хандаад өнгөрөхийг л Засгийн эрх баригчид хийж ирлээ.

Мөн бодлого боловсруулж хууль, журам гаргах ёстой УИХ ч өнөөг хүртэл боловсролын салбарт дорвитой анхаарал тавилгүй ирсэн. Ийм учраас одоо л боловсролын салбартаа мөнгө хөрөнгө хаясан шиг хаяад Азийн барын тоонд орох зүг явах хэрэгтэй байна.

О.Хуяг

www.UNEN.mn сайт
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...