Улаанбаатарт бороо орно 16 хэм дулаан

 

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө сэрүүсч 14-19 градус дулаан байна.

 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ.Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө  зарим газраар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж  секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын  бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө  ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр,  зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө  бүх нутгаар 10-15 градус,  өдөртөө Дундговийн нутгаар 18-23 градус, бусад нутгаар  23-28 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Бороо орно.  Салхи баруун өмнөөс хойш эргэж  секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө сэрүүсч 15-17 градус дулаан байна.

 

2017 оны 09 дүгээр сарын 03-наас 09 дүгээр сарын 07-ныг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан төлөв:

 

 3-нд ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст, 5-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 6-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 3,6-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр, 4,5-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ, 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. 5-нд ихэнх нутгаар  дулаарна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)