“Революционная Монголия” танкийн бригад дайнд ялалт байгуулж байсан

 

        Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайнд холбоотны цэргүүд ялалт байгуулсан түүхэн өдөр билээ.  Дайн эхэлсэн өдрөөс Монгол Улс ЗХУ-д туслах хөдөлгөөн орон даяар өрнүүлж иргэн бүр оролцож тухайн үеийн ДНБ-ийхээ 50 хувийг фронтод илгээж байсан юм. Түүнчлэн бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө Монголчууд зургаан ээлжээр, галт тэрэгний 11 цуваа бэлэг явуулсан бөгөөд мал, мах, арьс шир түүхий эд, хувцас хунар мөн бэлнээр 2.5 сая төгрөг, 100 мянган ам.доллар, 300 кг алт өгснөөр “Хувьсгалт Монгол” танкны бригадыг 53 танктайгаар байгуулсан нь Зөвлөлтийн танкны Гвардийн I армийн бүрэлдэхүүнд орж тулалдсаар Берлин хүрсэн гэдэг.  Нийт бэлэг нь 53.5 сая төгрөг, 300 кг алт болж, худалдсан барааны өртөг нь 400 саяд хүрчээ. БНМАУ-ын хөрөнгөөр байгуулагдсан “Монгольский арат” нисэх эскадриль, “Революционная Монголия” танкны бригад гээд дайнд ялалт байгуулсан Улаан армийн дайчдын яруу алдар гавьяа Монголчуудын хүч хөдөлмөртэй мөн салшгүй холбоотой юм.

 

 

Б.Цэлмэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)