Арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан 14-нд болно

 

        Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч “Алтан жолоо” группийн 25 жилийн ойн нэрэмжит Монгол Улсын арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан тавдугаар сарын 14-ний ням гаригт “Монгол бөхийн өргөө”-нд болох гэж байна. 

 

Арслан цолтнуудыг хүндэтгэх барилдаанд улс, аймгийн цолтой хүчит 256 бөх зодоглоно.

 

Үндэсний их баяр наадмын өмнөх томоохон сорил болсон эл барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоо, хүнсний манлай үйлдвэр “Арвайн үндэс” ХХК, “Алтан жолоо” группээс Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран сүүлийн жилүүдэд зохион байгуулж байна. 

 

Наадмын өмнөх чансаа өндөр эл барилдаан бөхчүүд баяр наадмын бэлтгэл сургуулилтдаа гарахаар зэхэж байгаа цаг үетэй давхацдаг. Тэр ч утгаараа аварга, арслан, заан, начин цолтнууд чухал цаг үеийн бэлтгэл, бяр хүчээ шалгахаар барилдааныг бүгд зорин ирдэг.

 

Өнгөрсөн жилийн арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх уламжлалт барилдаанд улсын арслан Э.Оюунболд түрүүлж, П.Бүрэнтөгс үзүүрлэн, их шөвөгт харцага Ө.Бат-Орших, аймгийн арслан О.Хангай нар шалгарч байсан юм. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)