Оюутнуудын дунд “Татварын хуулийг сайн сурталчлах вэ” тэмцээнийг зохион байгууллаа

 

        “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД”-ийн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Татварын газраас ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн сургуультай хамтран оюутнуудын дунд “Татварын хуулийг хэн сайн сурталчлах вэ” тэмцээнийг 8 дахь жилдээ “Далд эдийн засгийг ил болгоцгооё” уриан дор амжилттай зохион байгууллаа.

 

Тэмцээнийг ирээдүйн татвар төлөгчдийн татварын боловсролыг дээшлүүлэх, НӨАТ-ын хууль болон НӨАТУС-ийг бизнес эрхлэгч болон худалдан авагчдад таниулан сурталчлах зорилгоор явуулсан бөгөөд уралдаанд оролцогч 3, 4-р курсийн оюутнуудаас бүрдсэн: 
• Б.Бумбаяр ахлагчтай “Томруулдаг шил” 
• Э.Үжин ахлагчтай “Apex” 
• Г.Даваасүрэн ахлагчтай “Triangles”
• Б.Төгөлдөр ахлагчтай “Space”
• Б.Номиндарь ахлагчтай “TT-03” багууд оролцлоо.

 

Нийслэлийн томоохон худалдааны үйлчлгээний төвүүдийг багтаасан Баянгол дүүргийн 15 дугаар хорооны иргэд олноороо үйлчлүүлдэг худалдааны төвүүдээр и-баримтын сурталчилгаа хийх, татварын хуулийг сурталчлан таниулах, иргэдийг и-баримтаа бүртгүүлж хэвшүүлэхэд нөлөөлөхүйц эерэг утга агуулгатай зурагт хуудас бэлтгэх, шилдэг татвар төлөгчдийг сурталчлах, НӨАТ-ын хуулиар бодлого бодож асуулт хариултын тэмцээнд оролцох гэсэн 4 үе шаттайгаар тэмцээнийг зохион байгуулж багуудад БУХС-ийн багш Ё.Мөнхтуяа, Нийслэлийн татварын газрын байцаагчид зөвлөгөө өгч ажиллалаа.

 

Энэ удаагийн тэмцээнд 
#Тэргүүн байранд Б.Номиндарь ахлагчтай “ТТ-03” баг, 
#Хоёрдугаар байрт Б.Бумбаяр ахлагчтай “Томруулдаг шил” баг, 
#Гуравдугаар байранд Г.Даваасүрэн ахлагчтай “Triangles” баг шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)