ҮХЦ Турк улсын шүүхтэй хамтарна

 

        Үндсэн хуулийн цэц, Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүх хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд Хамтын ажиллагааны тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

 Энэ ёслол Анкара хотноо Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүх байгуулагдсаны 55 жилийн ойн арга хэмжээний хүрээнд саяхан болсон олон улсын бага хурлын үеэр боллоо. Тус бага хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Жанцан, гишүүн Д.Одбаяр нар оролцсон юм.

 

Мөн арга хэмжээнд ХБНГУ, ОХУ, Испани, Итали Улс зэрэг нийт 30 орны Үндсэн хуулийн шүүх болон олон улсын шүүхийн байгууллагуудын төлөөлөгчид оролцож, Үндсэн хуулийн шүүхээс үндсэн эрхийг сахин хамгаалах асуудлаар хэлэлцүүлэг хийж, туршлага солилцсон ажээ.

 

С.Наран

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)