Мэндчилгээ

 

        Татварын Ерөнхий газраас эрхэм татвар төлөгчиддөө талархал илэрхийлэх, татвар төлөгчдөө сурталчилах, татварын хууль тогтоомж, ач холбогдлыг таниулах зорилгоор жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон тэмдэглэн өнгөрүүлээд 18 дахь жилтэйгээ золгож байна.

 

Энэхүү өдрүүд бол Татварын Ерөнхий газраас Монгол улсынхаа иргэн бүрт талархах өдрүүд юм. Татвар төлдөггүй, төсөвт төвлөрсөн татварын орлогоос хүртдэггүй нэг ч иргэн байхгүй.

 

Улсдаа их хэмжээний татвар төлж, татварын хуулийг хэрэгжилтийг ханган ажилласан Оюу толгой ХХК, Эрдэнэт Үйлдвэр ХХК, Монголын алт ХХК, Мобиком ХХК, Юнител ХХК тэргүүтэй эх орныхоо хөгжлийг бүтээгч үндэсний хэмжээний компаниуд, орон нутаг дүүрэгтээ үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэн ажлын байрыг бий болгон нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа бүх бизнес эрхлэгчиддээ Татварын Ерөнхий газрын нэрийн өмнөө болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

 

Татварын Ерөнхий газар 2016 онд НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлж татварын хуулинд татвар төлөгчийн оролцоотойгоор хяналт тавих, татвар төлөгчийг урамшуулах, бүртгэл, хяналтын тогтолцоог сайжруулах замаар бизнест ээлтэй, тэгш шударга өрсөлдөх орчныг бий болгох, далд эдийн засгийг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх эхлэлийг амжилттай тавьлаа. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар татварын орлогын төлөвлөгөөний биелэлт сайн байна. НӨАТ-ын хуулийг эрчимжүүлэх чиглэлээр НЗДТГ-тай хамтран ажиллаж байна.

 

Бид нийтээрээ татвар төлөх соёлд улам илүү суралцаж, татварын бааз суурийг өргөтгөх нь өнөө үед чухал зорилт болж байна. Татварын Ерөнхий газар одоо, ирээдүйн татвар төлөгчдийн боловсролд анхаарч мэдээ мэдээлэл тогтмол хүргэж байх зорилгоор “Татвар төлөгчдөд үйлчлэх танхим”-ыг нээн ажилуулж байна. Эцэст нь та бүхэндээтатварын хуулийг хэрэгжүүлж, татварын албатай хамтран ажиллахыг уриалж байна.

 

Эх орныхоо хөгжлийг бүтээгч
Эрхэм татвар төлөгч танд баярлалаа

 

ТЕГ-ЫН ДАРГА Л.ЗОРИГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)