245 дүрвэгч сураггүй болжээ

 

        НҮБ-ын Дүрвэгсдийн асуу­ дал хариуцсан газрын төлөө­ лөгч Газар дундад тэнгист хоёр хөлөг онгоц живсэн талаар энэ сарын 8-нд мэдээлэл хийлээ. Эх сурвалжид дурдсанаар онгоцонд 302 хүн байснаас 57-г нь аварч, 245 хүн амь насаа алдсан буюу сураггүй болжээ. Дүрвэгсдийн асуудал ха­ риуцсан газрын төлөөлөгч Сесиль Пуйи “Энэ сарын 5-нд 132 дүрвэгч тээвэрлэсэн усан онгоц Газар дундын тэнгист осолдсон. Эргийн хамгаалалтын ажилтнууд 50 хүний амийг аварч Италийн Сицили аралд хүргэсэн бай­ на. Одоогоор 82 хүний цогц­ сыг уснаас гаргасан. Амиа алдагсдын олонх нь хүүхэд эмэгтэйчүүд байсан” хэмээв. Мөн энэ сарын 7-нд 170 дүрвэгч тээвэрлэсэн усан онгоц Ливийн ойролцоо живж, 163 хүн амиа алдсан билээ. НҮБ-ын Дүрвэгсдийн асуу­ дал хариуцсан газрын статистик мэдээгээр өнгөрсөн онд 300 мянган дүрвэгч Газар дундын тэнгисээр дамжин Итали, Грек рүү цагаачилжээ. Харин 5000 хүн замдаа амиа алдсан байна. Харин энэ он гарснаас хойш 20 мянган дүрвэгч Газар дундын тэнгисээр дамжин Италид хүрчээ. Энэ хүнд бэрх замыг туулахдаа 520 хүн золгүй байдлаар амь насаа алджээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)