Г.Отгонцэцэг азийн аваргад өрсөлдөнө

 

        Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 24-29-ний өдрүүдэд Хонгконгт болох билээ. Уг тэмцээнд өрсөлдөх Казахстан улсын баг тамирчдын нэрс тодорсон бөгөөд эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Отгонцэцэг өрсөлдөхөөр болсон аж. 

 

“Рио 2016” олимпийн наадмын хүрэл медальт, Казахстан улсын Гавьяат тамирчин Г.Отгонцэцэг өдгөө бэлтгэл сургуулилтаа Астанад хийж байгаа билээ.

 

Дэлхийн шилдэг бөхийн нэг Г.Отгонцэцэг өнгөрөгч гуравдугаар сард Улаанбаатарт болсон Гавьяат тамирчин Д.Цэрэнхандын нэрэмжит 50 сая төгрөгийн шагналын сантай халз барилдаанд зодоглосон. Тэрбээр дэлхийн аварга М.Уранцэцэгтэй барилдахдаа нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялагдсан юм. Г.Отгонцэцэг залуучуудын багт нэгдэн өрсөлдсөн.

 

Монголын шилдэг жүдочдын халз барилдаанд 5:2 харьцаагаар олимп, дэлхийн медальтнуудын баг ялалт байгуулсан юм. Энэхүү барилдаан гуравдугаар сарын 16-ны өдөр АСА циркэд болсон юм.

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)