“Ulaanbaatar book fair” өнөөдөр талбайд болно

 

       Номын соёлт ертөнц” ТББ-аас санаачлан зохион байгуулдаг “Ulaanbaatar book fair” олон улсын номын баярын арга хэмжээ энэ сарын 12-13-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно.

 

Энэхүү арга хэмжээг өнгөрсөн жилээс олон улсын номын баяр хэмээн нэрлэгдэх болсон бөгөөд энэ жил 21 дэх удаагаа “Ulaanbaatar book fair”  олон улсын номын баярын арга хэмжээг зохион байгуулж байна.  Мөн “Хорвоогийн олон өнгө” олон улсын хэл соёлын их наадам, их зохиолч Ч.Лодойдамбын  100 жилийн ойд зориулсан арга хэмжээ болно.

 

 

Энэ жилийн номын баярт АНУ, Франц, Солонгос зэрэг орны соёлын байгууллага ном бүтээл, хэл соёлоо сурталчлан оролцож байгаа бол 18 улсын хүүхэд залуус, Улаанбаатар чуулга,  Монгол кино нэгтгэл урлагийн тоглолтоо толилуулах аж.

 

Номын баярын өдөр:

 

1.         International book fair  нэвтрүүлэг бэлтгэх

 

2.         Баярын тухай фото судалбар бэлтгэх

 

3.         “Номын ертөнц” сэтгүүлийн тусгай дугаар

 

4.         Ч.Лодойдамба-100 дүрийн тоглолт

 

5.         Хорвоогийн олон өнгө урлагийн тоглолт

 

6.         Улаанбаатар чуулгын тоглолт

 

7.         Явуулын номын сангийн үйлчилгээ

 

8.         Хотын нийтийн номын сангуудын өдөрлөг

 

9.         Олон улсын номын сангийн чиг хандлага, үйлчилгээ уулзалт

 

10.       Цахим номын сангийн өнөөгийн чиг хандлага танилцуулга

 

11.       Монгол дахь гадаадын соёлын төвүүдийн үзэсгэлэн

 

12.       Book art үзэсгэлэн

 

13.       Уран бичлэгийн үзэсгэлэн

 

14.       Номын тэмдэглэлийн үзэсгэлэн

 

15.       Шинэ номын нээлт, танилцуулга

 

16.       Зохиолчдын гарын үсэгтэй, хямдралтай худалдаа

 

17.       Орон орны хэлээр яруу найргийн уншлага

 

18.       Номын клубын өдөрлөг

 

19.       Циркийн үзүүлбэр

 

20.       Номын хандив цуглуулах

 

21.       “80 номын уналт” хөгжөөнт тоглоом зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.212.116.217)

    2017-05-12

    ЗӨВ ШҮҮ