Жаргаагүй нар дахин тайзнаа тоглогдоно

 

        Их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийг харуулсан "Жаргаагүй нар" эмгэнэлт драмын жүжиг энэ сарын 14-нд буюу Ням гарагт 18:00 цагаас УДЭТ-ын тайзнаа тоглогдох аж.  

 

Үлгэр домог мэт амьдарч, бүтээсэн бүтээл, замнасан мөрөөрөө хүн зоны зүрх сэтгэлд “гэрэлт хөшөө” юугаа цогцлоон бүтээсэн энэ их хүн ахархан хийгээд ээдрээт амьдралдаа хичнээн ихийг бүтээн туурвиж, оюуны их сан хөмрөг, өвийг  хойч үе ирээдүй цагт үлдээж өгөө вэ. Их зохиолч өнөөдөр ч бидний оюун санаа, сэтгэл зүрхэнд сэрүүн тунгалаг, мөнх хэвээр байгаа юм.

 

Зохиолч Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” жүжгийн найруулагчаар Ч.Түвшин /СТА/ ажиллаж гол дүр Нацагдоржийг жүжигчин Б.Шинэбаяр, Пагмадуламыг жүжигчин Н.Баярмаа нар бүтээж олны хүртээл болгосон.

 

С.Наран

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)