Нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг өнөөдөр бүртгэж дуусна

2017-2018 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуульд зургаан настай 32623 хүүхэд элсэн суралцана. Бүртгэлийг улсын хэмжээнд эхлүүлээд байгаа бөгөөд маргааш дуусна. Бүртгэлд 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 2011 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд мэндэлсэн бүх хүүхдийг хамруулж, харьяа сургуульд нь элсүүлж байна.

Таван настай буюу 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэх боломжгүй гэдгийг эцэг, эхчүүдэд анхааруулж байгаа юм. Мөн хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр, бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй юм байна.

Элсэгчдийг бүртгүүлэхдээ дараахь материалыг бүрдүүлнэ.

- Хүүхдийн төрсний гэрчилгээ,

- Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхийн эх хувь болон хуулбар,

- 3х4 хэмжээтэй 1 хувь чээж зураг,

- Шаардлагатай тохиолдолд сургууль нэмэлт материал шаардаж болно. Ингэхдээ эцэг эх болон асран хамгаалагч нь хүүхдээ дагуулан ирж, өөрийн биеэр бүртгүүлнэ.

www.unen.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)