Эбола вирус дахин дэгдлээ

 

        Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын нийслэл Киншаса хотоос зүүн хойд зүгт 1300 км зайтай ойн бүсэд Эбола вирус дэгджээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр өнгөрсөн сарын 22-ноос Эбола вирусийн сэжигтэй тохиолдол ес бүртгэгджээ. Улмаар гурван хүн нас барсны нэг нь Эбола вирусийн халдвартай байсныг шинжилгээгээр баталсан юм. 2014 оноос хойш Баруун Африкийн гурван улсад Эбола вирусийн дэгдэлт гарч 11 мянга гаруй хүн амиа алдсан билээ. Конго улсад мөн уг вирусийн дэгдэлт 2014 онд гарч 40 гаруй хүний аминд хүрсэн аж. Тус улсын Засгийн газрын мэдэгдснээр хүн төрөлхтнийг эрүүл мэндийн хямралд хүргэж болзошгүй уг вирусийн эсрэг тэмцэх нэн шаардлагатайг уриаллаа. Конго улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран тус вирусийн тархалтыг зогсоох арга хэмжээг эрчимжүүлж байна. Энэхүү вирус нь халуун орны сармагчин, сарьсан багваахай зэрэг амьтнаас хүнд халдварлан улмаар хүнээс хүнд дамждаг аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)