Засгийн газрын гишүүн, яамдын дарга нар бүгд энгийн ангиллаар зорчжээ

 

        Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 оны төсөв батлах үеэр сайд нар болон төрийн өндөр албан тушаалтнуудад зардлаа байж болох хэмжээнд танах үүрэг өгсөн билээ. 

 

Энэ хүрээнд яам,агентлагийн дарга,сайд нар гадаадад томилолтоор явахдаа бизнес биш энгийн ангиллаар зорчих бөгөөд бизнес ангиллаар явах бол нэмэгдлийг өөрөөсөө гаргахыг үүрэг болгосон аж. 

 

 Өөрөөр хэлбэл, төсвөөс зөвхөн энгийн ангиллын тийзний төлбөрийг гаргана гэдгийг хатуу сануулсан юм. Тэгвэл 2017 оны төсвийн улирлаас эхлэн сайд, дарга нар гадаад руу зорчихдоо энгийн ангиллаар нисдэг болжээ. Саяхан Ерөнхий сайдын Хятадад хийсэн айлчлалд оролцсон Засгийн газрын гишүүн, яамдын дарга нар бүгд энгийн ангиллаар зорчжээ. 

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • онгол (66.181.191.225)

    2017-05-17

    зөв зөв ядуугаа дуудуулж байгаа орныг удирдаж байгаа хүмүүс ядуу л явах хэрэгтэй.