Улаанбаатарт 28 хэм дулаан

 

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс  баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 12-17 градус, өдөртөө Халх голын сав газраар 20-25 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, ихэнх нутгаар бороо орно. Өдөртөө солигдмол үүлтэй, нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 11-16 градус,  бусад нутгаар 15-20 градус, өдөртөө бүх нутгаар  25-30 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

 

2017 оны 07 дугаар сарын 21-нээс 07 дугаар сарын 25-ныг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан төлөв:

 

  21, 24-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)