Худал мэдээллийг албан ёсоор няцаалаа

 

        Олон нийтийн сүлжээгээр Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн нэр, зургийг ашигласан “Б.Чойжилсүрэн Сангийн сайд” гэсэн хуурамч хуудаснаас“Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Худалдаа хөгжлийн банк дампуурлаа зарлана”хэмээн худал мэдээллийг өчигдрөөс тарааж эхэлсэн. Энэхүү ор үндэсгүй мэдээллийг Сангийн яамны зүгээс албан ёсоор няцааж байна. 

 

Түүнчлэн Сангийн сайдын зүгээс 2017 оны тавдугаар сарын 15-ны өдрийн УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд Худалдаа, хөгжлийн банк болон бусад банктай холбоотой ямар нэг мэдээлэл хийгээгүй бөгөөд Худалдаа, хөгжлийн банкинд аливаа эрсдэл учраагүй болно гэдгийг хэвлэлийн бага хурлын үеэр онцолж байлаа. 

 

Банк, санхүүгийн салбарын талаарх энэ мэт худал мэдээлэл нь тус салбарт болон иргэд, олон нийтэд хурдацтай сөрөг нөлөө үзүүлдэг онцлогтой. Иргэд аж ахуйн нэгж байгууллага, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийн аюулгүй байдал, цаашлаад улс орны эдийн засгийн тогтвортой байдалд ноцтой сөрөг үр дагавартай ташаа мэдээллийг олон нийтийн сүлжээ ашиглан зориудаар тарааж буй хүмүүсийг хууль хяналтын байгууллагад хандан шийдвэрлүүлэхээ мэдэгдэж байна гэлээ. 

 

Сүүлийн жилүүдэд цахим технологи, олон нийтийн сүлжээ хурдацтай хөгжиж, аливаа мэдээлэл баримт нотолгоогүйгээр тархах бололцоотой болсон. Иймээс сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудад үндэслэлгүй худал мэдээллийг хэвлэн нийтлэхгүй, олон нийтийн сүлжээ хэрэглэгчид түгээхгүй, иргэддээ худал мэдээлэлд автахгүй байхыг хүсэж байгаа аж. 

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)