MАХН ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарыг нэр дэвшүүллээ

МАХН-ын Бага хурал УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр болжээ. Тус нам Н.Энхбаярын дараа хэнийг дэвшүүлэх вэ гэдэг олны анхаарлыг татаж байсан юм. Тэгвэл Бага хурлын гишүүдийн 65 хувийн саналаар С.Ганбаатар нэр дэвшүүлэхээр болжээ. Мөн тэрээр өнөөдөр хурлын үеэр тус намд элссэн байна.

Өмнө нь Сонгуулийн ерөнхий хороо МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан. Ингэснээр МАХН өнөөдөр 24.00 цагаас өмнө дараагийн нэр дэвшигчээ тодруулж, бүртгүүлэх шаардлагатай болоод байсан юм.

 

www.unen.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • АХ (150.129.140.112)

    2017-05-17

    МАХН арай ч дээ. Энэ чинь 114000 гишүүд дэмжигчдээ доромжилж байгаа бус уу

  • АХ (150.129.140.112)

    2017-05-17

    МАХН арай ч дээ. Энэ чинь 114000 гишүүд дэмжигчдээ доромжилж байгаа бус уу

  • зочин (150.129.140.31)

    2017-05-17

    ард түмэн дэмжих байхаа жирийн ардын хүү үнэний төлөө бор зүрхээрээ тэмжиж яваа залуу.Манай ард түмэн үнэн худлыг шүүн тунгааж сонголтоо хийдэг дээ