О.Баасанхүү:Энэ том намыг дээд боловсролтой эсэх нь ч тодорхойгүй хүн төлөөлж болохгүй

МАХН-аас ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхээр гарсан шийдвэрийн дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрээр, “Би С.Ганбаатарыг МАХН-аас нэр дэвшихийг эсэргүүцэж байна. МАХН 114 мянган гишүүд дэмжигчтэй. Энэ том намыг дээд боловсролтой эсэх нь ч тодорхойгүй хүн төлөөлж болохгүй. Би МАХН-ыг төлөөлж УИХ-д байгаа ганц суудлын гишүүн нь. Би УИХ-ын гишүүнийхээ албан бичгийг маргааш Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлж, С.Ганбаатарыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлнэ. Намайг намаасаа гарах нөхцөл байдал руу МАХН-ын одоогийн удирдлагууд түлхэж байна” гэлээ. 

Б.Саруул
www.unen.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)