Улаанбаатар хотыг ”Эрүүл хотуудын нөхөрлөл”-д нэгдсэнийг албан ёсоор мэдэгдлээ

 

        Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр халдварт бус өвчин, осол гэмтлийг 2018 он гэхэд бууруулах замаар эрүүл нийгмийг бүрдүүлэх дэлхийн нийтийн санаачлагад Улаанбаатар хот нэгдсэнийг албан ёсоор мэдэгдлээ. “Эрүүл хотуудын нөхөрлөл”-д нэгдсэнээр халдварт бус өвчин болон осол гэмтлийг үүсгэх эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах нотолгоонд суурилсан арга хэмжээг авч иргэдийнхээ амьдрах болон ажиллах орчныг сайжруулах юм гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)