Mobile хувилбар

С.Ганбаатарыг СЕХ бүртгэжээ

2017 оны 5 сарын 17

Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр  хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж  холбогдох шийдвэр гаргажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Хувьсгалт Намаас нэрийг нь дэвшүүлсэн Сайнхүүгийн Ганбаатарыг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр  бүртгэж, Сонгуулийн тухай хуульд заасны дагуу  Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэхийг олгохоор тогтсон аж. 
Сонгуулийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.5, 142.6 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.4 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн дээрх шийдвэрийг гарсан байна.

М.Батаа

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Сэтгэгдлийг ачааллаж байна ...