”Good boys” хамтлагийнхан тоглолтоо хийнэ

Монголын хөвгүүдийн хамтлагийн шинэ, залуу залгамж халаа болон 2006 онд Хүүхдийн ордны Л.Ганчимэг багшийн дууны дугуйлангаас төрөн гарсан "Good boys" хамтлагийнхан уран бүтээлээ туурвисаар байгаа билээ. “Хайр ирлээ” бие даасан анхны тоглолтоо үзэгч фэнүүддээ хүргэж байсан тус хамтлагийнхан энэ сарын 20-нд “Good memories” тоглолтоо толилуулахад бэлэн болсон аж.
Поп урсгалаар дуулдаг тус хамтлагийнхан энэ удаа үзэгч фэнүүддээ шинэхэн уран бүтээлээ толилуулахаас гадна гадаадын дуунуудыг өөрийн стильд оруулан дуулсан уран бүтээлүүд нь ч энэ үдэш эгшиглэх юм байна.
"Good boys"-ын “Good memories” тоглолт энэ сарын 20-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Хар сувд”-д болох аж. 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)