С.Жавхлан: Шаардлагынхаа хариуг хүлээнэ

 

        УИХ-ын гишүүн С.Жавхлан мэдээлэл хийлээ. Тэрбээр дөрөвдүгээр сарын 19-нд Монгол Улсын төрийн гурван өндөрлөг, УИХ-д суудалтай улс төрийн намуудын дарга нарт шаардлага хүргүүлсэн байна. Тус шаардлагад хилийн чандад данстай Их хурлын гишүүдийн нэрийг зарлаж татуулах, татварын асуудлыг эргэн харж, ард түмнээс уучлалт гуйх талаар тусгажээ.

 

Шаардлагын хариуг дөрөвдүгээр сарын 25-ны дотор өгөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна. Тус шаардлагын хариуг өгтөл УИХ-ын гишүүн С.Жавхлан ажил хаялт зарлаж байгаагаа мэдэгджээ. Гэвч түүнийг эрх баригчид ажил тасалж байна гэх мэдээллийг олон нийтэд өгч байна гэлээ. "Өнөөдрийг хүртэл хариу өгөхгүй нохой хуцахын чинээ тоохгүй байна" гэв. Тиймээс УИХ-ын даргаас шаардлагын хариугаа нэхэж, мөн залруулга мэдээлэл гаргаж өгөхийг хүссэн юм.

 

Тэрбээр шаардлагын хариу өгөхгүй бол ажил хаялтаа үргэлжлүүлж, тэмцлийн хэлбэрт шилжинэ гэлээ. Эрх баригчид үнэхээр хүчтэй юм байна, намайг хуралд суухгүй болохоор тэд нар их баярлаж байх шиг байна. Намайг үл тоож байна гэлээ. Монгол орноо сайхан болгох гэж Их хуралд орж ирсэн түүний тэмцэл шантарч байна гэсэн юм. Худлаа, үнэн ч гэсэн хариу өгчих байх гэсэн, өгдөггүй юм байна гэлээ.

 

Б.Бат

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)